быстрый займ на карту
Үзсэн: 1720

ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН “АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хороодын  нийгмийн ажилтнуудаас санаачлан хэрэгжүүлж буй 25 бүтээлч ажлыг танилцуулах,  дүүргийнхээ түүхэн замналын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон  дэргэдэх  хэлтэс,  албад, хороодын ажилтан, албан хаагчдын дунд  танин мэдэхүйн асуулт, хариултын “АХА” тэмцээнийг ТВ-9 телевизийн “Тэнхлэг” студитэй хамтран зохион байгууллаа.

Тус тэмцээнд Засаг даргын Тамгын газар болон  дэргэдэх  хэлтэс,  албад, хороодын нийт 80 гаруй төрийн албан хаагчид оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс 1 дүгээр байрыг  Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлэгмаа, 2 дугаар байрыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, 3 дугаар байрыг Соёлын төвийн зохион байгуулагч Д.Цогтдэлгэр нар тус тус эзэлсэн байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook