быстрый займ на карту
Үзсэн: 1255

“УЛААНБААТАР МАРАФОН-2017” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар батлагдсан “Улаанбаатар Марафон-2017” олон улсын гүйлт 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан билээ.

Тус Олон улсын гүйлтийн тэмцээнд Чингэлтэй дүүрэг иргэдээ идэвхтэй хамруулж 3 дахь жилдээ тэргүүн байр эзэлснийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаар зарласан юм.

Гүйлтэд идэвхтэй оролцсон нийт тамирчиддаа баярлалаа.

 

Leave a Reply

  • Facebook