быстрый займ на карту
Үзсэн: 2528

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН АНХДУГААР УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль хамтран зохион байгуулж буй олон улсын математикийн анхдугаар уралдаан эхэллээ. Уралдаанд Монгол, Казакстан, Орос /БНСаха Улс, Буриад Улс/, Хятад /ӨМӨЗО/, Япон, Иран зэрэг 6 улсын 6-12 дугаар ангийн 120 гаруй сурагч оролцож байна.

Уралдаанд оролцож буй Монголын сурагчид 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан улсын V уралдаанаас эрхээ авсан юм.

Уралдааны нээлтийн ажиллагаа 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Олонлог сургуулийн үүсгэн байгуулагч, Олонлог академийн захирал Б.Баясгалан болон албаны хүмүүс, оролцогч орнуудын төлөөлөл багш сурагчид оролцлоо.

Арга хэмжээг нээн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж, уралдаанд оролцогчдод амжилт хүслээ.

Мөн үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “Монгол Улсад анх удаа Олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд баяр хүргэе. БСШУСЯ-ны зүгээс энэхүү уралдааныг цаашид дэмжиж ажиллана. Энэ удаагийн уралдаанд амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж урамшуулах болно” гэдгийг онцолсон юм.

Уралдаан 12 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд явагдах бөгөөд 25-ны өдөр дүнгээ гаргаж, шилдгүүдээ шалгаруулах юм.

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын уралдааныг олон улсын түвшинд явуулах санаачилгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваагийн Ганболд гаргаж, үйл ажиллагаа, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook