быстрый займ на карту
Үзсэн: 1149

БИДНИЙ БЭЛГЭ ТЭМДЭГ ИЙМ УЧИРТАЙ

Тусгаар тогтнол бол үеэс үед уламжлагдах учиртай. Олон улсын математикийн анхдугаар уралдааны бэлгэ тэмдэг унаганы дүрс нь хавтгайг төгсгөлгүй, үй зайгүй үечлэн хучих гоёмсог хээ адил нандин агуулгатай юм.

Монголчуудын эртнээс шүтэж ирсэн бэлгэдэл, аз хийморийн дээд нь адуу билээ. Тиймээс бид сүлдэндээ адуугаа залж, хийсэн нисэх даль жигүүрийг нь соёмбоороо төлөөлүүлсэн байдаг. Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан олон улсын математикийн анхдугаар уралдааны лого буюу унагыг “Эрдэм ном, бодох урлагт шамдан суралцаж, шимтэн дурлаж яваа өсвөр үеийнхнийгээ жигүүртэй мэт цойлж яваарай” хэмээн сонгосон юм.

Жигүүртэй унага маань өнгөлөг цоглог төдийгүй гоо сайхны, эцэс төгсгөлгүйн бэлгэ тэмдэг болж чадна. Учир нь дээр дурдсанчлан энэ унагаар хавтгайг түмэн наст хээ шиг ямар ч зайгүй хучиж болно. Цаг хугацааны уртад хадгалагдах учиртай эх хэл, өв уламжлал, тусгаар тогтнолын оршихуйг энэ төгсгөлгүй хучилтаар илэрхийлдэг билээ.

Хул шар унага маань тусгаар тогтнолын бэлгэдэл, хурц саруул ухааны ерөөл болон орших болтугай.

Тусгаар тогтнолын олон улсын математикийн анхдугаар уралдааны медаль нь нар, гал, сарыг дүрсэлсэн, “Тусгаар тогтнол” гэдэг үгийг үндэсний Монгол бичгээр бичиж, Олонлог сургуулийг үүсгэн байгуулагч, математикийн шинжлэх ухааны доктор, нэрт математикч Б.Баясгалангийн баталсан “Бүхэл тойрог дээрх бүхэл зэрэгтэй тооны тухай” теоромын дүрслэлийг шингээж өгсөн. Б.Баясгалан багш нь 26 насандаа математикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Монголын урдаа барьдаг нэрт математикч юм.  

Медалийг Монгол уран дархан өөрийн гараараа урлан шилдэг сурагчдыг маань мялааж байна.

Leave a Reply

  • Facebook