быстрый займ на карту
Үзсэн: 493

ГЭГЭЭЛЭН ТӨВИЙН ХҮҮХДҮҮДИЙН ШИНЭ ЖИЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэгээлэн төв”-ийн хүүхдүүд шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Шинэ жилийн баярт дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир нар оролцлоо.

Засаг дарга Ж.Эрдэнэбат нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд хандаж эхэлсэн үгэндээ “2018 оныг Чингэлтэй дүүргээс Өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарлахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна. Дүүргийн маань гишүүн бүр эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй, ажилтай орлоготой, сэтгэл тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Хүүхэд бүрийг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хамруулахад анхаарал хандуулах болно” гэж онцолсон юм.

Гэгээлэн төвийн нийт хүүхэд багачуудад дүүргийн Засаг дарга гарын бэлэг гардуулж, оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулж батламжиллаа.

Leave a Reply

  • Facebook