быстрый займ на карту
Үзсэн: 2221

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, СУВИЛАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/651 дүгээр захирамжаар Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг зохион байгуулан, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох ажилд идэвх, зүтгэл гарган ажиллаж байгаа дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасаг, Сэргээн засах эмчилгээний тасаг, Амбулаторийн тасгийн эмч, сувилагч нартай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат уулзан, цагийн байдалтай танилцаж, тусламж дэмжлэг үзүүллээ.

Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасаг хэвтэн эмчлүүлэх 80 ортой боловч одоогоор 200 гаруй хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд Сэргээн засах эмчилгээний тасаг, Амбулаторийн тасгийн эмч, сувилагч нарыг дайчлан ажиллаж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook