быстрый займ на карту
Үзсэн: 1106

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН АНХДУГААР УРАЛДААН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургууль хамтран зохион байгуулсан олон улсын математикийн анхдугаар уралдаан 12 дугаар сарын 25-ны өдөр дүнгээ гаргаж, шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд Монгол, Казакстан, Орос /БНСаха Улс, Буриад Улс/, Хятад /ӨМӨЗО/, Япон, Иран зэрэг 6 улсын 6-12 дугаар ангийн 120 гаруй сурагч оролцож, 3 багц 36 медалийн төлөө оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, Олонлог академийн захирал Б.Баясгалан, дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд болон албаны хүмүүс, оролцогч орнуудын төлөөлөл багш, сурагчид оролцлоо.

Оролцогч орнуудын сурагчдын хувьд энэ удаагийн уралдаан томоохон туршлага болсон төдийгүй Монгол оронтой танилцаж, монгол хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж, тэднээс ихийг суралцсан сайхан дурсамжийг үлдээлээ гэдгийг онцолж байлаа.

Уралдаанд оролцсон Монголын сурагчид 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан улсын V уралдаанаас эрхээ авсан юм.Тусгаар тогтнолын олон улсын математикийн анхдугаар уралдааны медаль нь нар, гал, сарыг дүрсэлсэн, “Тусгаар тогтнол” гэдэг үгийг үндэсний Монгол бичгээр бичиж, Олонлог сургуулийг үүсгэн байгуулагч, математикийн шинжлэх ухааны доктор, нэрт математикч Б.Баясгалангийн баталсан “Бүхэл тойрог дээрх бүхэл зэрэгтэй тооны тухай” теоромын дүрслэлийг шингээж өгсөн. Медалийг Монгол уран дархан өөрийн гараараа урлан шилдэг сурагчдыг маань мялааж байна.

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын уралдааныг олон улсын түвшинд явуулах санаачилгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваагийн Ганболд гаргаж, үйл ажиллагаа, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Энэхүү уралдаан нь математикийн хичээлд сонирхолтой хүүхэд багачуудад өөрийгөө сорих боломжийг олгох, Монгол орноо дэлхийд сурталчлах, математикт сонирхолтой тив тивийн хүүхэд багачуудтай нөхөрлөх, математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдрэх гээд Монголын математикчид, багш нар, тэдний шавь нар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах олон талын ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Leave a Reply

  • Facebook