быстрый займ на карту
Үзсэн: 789

ЦЭРГИЙН ШТАБЫН ХАМТ ОЛНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудаас үйл ажиллагаагаараа манлайлсан Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын хамт олныг дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн Цэргийн штаб 2017 онд:

Батлан хамгаалах яамны “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабыг шалгаж үнэлэх журам”-ын дагуу иж бүрэн шалгалтад “Бүрэн хангалттай” шалгагдсан.

Батлан хамгаалахын Төв архиваас явагдсан архив, нууц хадгалалт хамгаалалт, албан хэрэг хөтлөлтийн үзлэг явуулж “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж, “Бүрэн хангалттай” шалгагдсан.

Мөн цэрэг спортын “Дөл” тэмцээнийг жил бүр дүүрэгт Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн III байр эзэлж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, Нийслэлээс шалгарсан 3 дүүргээс гарааны өмнөх ажиллагаанд улс, нийслэлд тэргүүлж, нэгдсэн дүнгээр VI байрт шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook