быстрый займ на карту
Үзсэн: 873

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС 2017 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан шилдэг албан хаагчдыг дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

“Хөдөлмөрийн алдар” медалиар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Б.Энхбаатар, салаан захирагчийн туслах, дэслэгч Н.Наранзул, гал сөнөөгч, ахлагч В.Анхбаяр нарыг, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Гал унтраах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Б.Болд, гал сөнөөгч Г.Сайнбаяр нарыг шагнаж урамшууллаа. Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан нар гардуулан өгч, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook