быстрый займ на карту
Үзсэн: 961

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спортын болон бусад салбарт харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр Санамж бичиг байгуулан хамтарч ажиллаж байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг тэргүүтэй зочид Төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр талын худалдаа үйлдвэрлэл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.

Leave a Reply

  • Facebook