быстрый займ на карту
Үзсэн: 925

НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-ААР ЧДЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Ж.ДАВААРАГЧАА БОЛОН ДҮҮРГИЙН 126 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ М.ТҮВШИНЖАРГАЛ НАР ШАЛГАРСАН БАЙНА

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа болон дүүргийн 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргал нар шалгарсан байна.

Нийслэлийн 2017 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчааг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор НЗДТГ, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай юм. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль  сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 28 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” болсон байна.

Leave a Reply

  • Facebook