быстрый займ на карту
Үзсэн: 1025

чингэлтэй дүүрэгт “дулаалгын аян” эрчимтэй өрнөж байна

Монгол Улсын Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоол “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07/01, 10/14 дүгээр тогтоол “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны А/764 тоот захирамжаар дүүргийн хэмжээнд Агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулагдан гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах “Дулаалгын аян”-ыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл гэр хорооллын 13 хороонд өрнүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд “Дулаалгын аян”-ыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 7-19 дүгээр хороодоос тус бүр нэг өрхийг сонгон авч, сонгогдсон 13 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор байшин сууцыг нь дулаалахаар болсон.

Эдгээр “ЗАГВАР ӨРХ”-өөр сонгогдсон 13 айл өрхүүдтэй Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулах арга хэмжээг 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулсан.

“ЗАГВАР ӨРХ” нь амины сууцаа дулаалахын ач холбогдол, дулаан алдагдлыг бууруулахын үр дүнгийн талаарх мэдээлэл сурталчилгааг хорооныхоо иргэд, айл өрхөд хүргэх үүрэгтэй оролцох юм.

Хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, хороодын Засаг дарга нар, Ажлын албаны дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэхээр 9 дүгээр хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох П.Мөнхдоржийн байшингийн дулаалгын ажлын явцтай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр танилцлаа.

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар “Дулаалгын аян”-ы хүрээнд сонгогдсон дүүргийн 9 дүгээр хорооны Дэнжийн 24-285 тоотод оршин суух П.Мөнхдорж, 12 дугаар хорооны Булгийн 20-1116в тоотод оршин суух Ж.Цэрэндулам, 14 дүгээр хорооны Хайлаастын 23-551а тоотод оршин суух Л.Цэнд нарын амины сууц /байшинг/-ыг дулаалж “ЗАГВАР ӨРХ” бий болгосон.

9 дүгээр хорооны Дэнжийн 24-285 тоотод оршин суух П.Мөнхдоржийн амины сууц /байшинг/-ыг дулаалсан байдал.

 

12 дугаар хорооны Булгийн 20-1116в тоотод оршин суух Ж.Цэрэндуламын амины сууц /байшинг/-ыг дулаалсан байдал.

14 дүгээр хорооны Хайлаастын 23-551а тоотод оршин суух Л.Цэндийн амины сууц /байшинг/-ыг дулаалсан байдал.

Дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 63-1005 тоотод оршин суух Д.Батбаяр, 17 дугаар хорооны Сурагчийн 72-802 тоотод оршин суух З.Алтансүх, 19 дүгээр хорооны Дээд салхитын 33-448в тоотод оршин суух М.Батмөнх нарын амины сууц /байшинг/-ыг дулаалж “ЗАГВАР ӨРХ” бий болгох ажил үргэлжлэн хийгдэж байна.

“Дулаалгын аян”-ы хүрээнд 7-19 дүгээр хороодын амины сууц /байшинг/ дулаалж, “Загвар өрх” бий болгох ажилд ажлын хэсгийн ахлагч, дүүргийн төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол тухай бүр газар дээр нь дулаалгын ажлын явцтай танилцаж, ажиллаж байна.

СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА:

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан ИТХ-ын ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Монгол базальт” ХК, “Монватт” ХХК”-тай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан.

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг багасгах, шинэ технологи болох чулуун хөвөн дулаалгын хэрэглээ, ач холбогдлын талаар иргэдэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллах зорилготой энэхүү өдөрлөгт дүүргийн 7-19 дүгээр хороодын 120 гаруй иргэд идэвхтэй оролцсон.

Өдөрлөгийн үеэр дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат хурлын хорооны чиг үүргийн талаар товч танилцуулсан.

Дүүргийн төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол Ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарт 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт уулзалт ярилцлагыг нээж үг хэлсэн. Агаарын бохирдлыг бууруулах нь бүх шатны аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэн бүрийн оролцоо чухал болохыг дүүргийн Засаг даргын орлогч хэлсэн үгэндээ онцолсон.

Нийслэл хотын хэмжээнд утааны хор уршгаас болж хүүхэд багачуудын дунд амьсгалын замын өвчлөл ихэсч байгаа тул агаарын бохирдлыг бууруулж,утааг багасгах зорилготой Чингэлтэй дүүргээс санаачлан зохион байгуулж буй “Дулаалгын аян”-д тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 25 сургууль, Сургуулийн өмнөх боловсрол олгодог 55 цэцэрлэгийн багш нар дэмжиж оролцохоор болсон. Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын Хяналт шинжилгээ,үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс төвлөрсөн хангамж бүхий “Сервис центр” буюу Дэд төвийн талаар,”Монгол Базальт” ХК нь чанарын шаардлагад нийцсэн дулаалгын материалын талаар тус тус танилцуулсан.

 

 

Leave a Reply

  • Facebook