быстрый займ на карту
Үзсэн: 266

ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хороо, 19 хорооны Ахмадын зөвлөлүүдийн 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 27-ны өдөр боллоо.

Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан тэргүүний ажиллагаатай ахмадын зөвлөлийг шалгаруулж, ахмадуудын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж буй хороодын Засаг дарга, ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул, Нийслэлийн Ахмадын хорооны Ерөнхий менежер Д.Батчулуун нар гардуулж өглөө.

Тэргүүний ажиллагаатай ахмадын зөвлөл 1 дүгээр байрт 5 дугаар хорооны ахмадын зөвлөл, 2 дугаар байрт 19 дүгээр хорооны ахмадын зөвлөл, 3 дугаар байрт 18 дугаар хорооны ахмадын зөвлөл тус тус шалгарсан байна.

Мөн дүүргийн Ахмадын хорооны хүндэт өргөмжлөлөөр 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, 19 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунгэрэл, 2 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга С.Бямбаа, 7 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга И.Нина, 11 дүгээр хорооны ахмадын зөвлөлийн дарга Ц.Шатар, 17 дугаар хорооны ахмадын зөвлөлийн дарга Б.Шүрхүү, 7 дугаар хорооны нийгмийн ажилтан Ө.Энхчимэг, 17 дугаар хорооны нийгмийн ажилтан Ю.Норовсүрэн, 18 дугаар хорооны зохион байгуулагч М.Энхбилэг нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook