быстрый займ на карту
Үзсэн: 786

БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙД, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР УУЛЗЛАА

Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 12 дугаар сарын 27-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 67 жилийн ой тохиож буй  бөгөөд Чингэлтэй дүүрэг, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газар хооронд хамтран ажиллах санамж бичгийг 2017 онд байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд цаашид дэд бүтэц, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол соёлын салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж хамтран ажиллах болно гэдгийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат илэрхийллээ.

Элчин сайд Галошфаи Михай Матиаш хоёр талын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллана гэдгийг онцолж байлаа.

Уулзалтад Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал Ризак Шандор, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook