быстрый займ на карту
Үзсэн: 1220

50 ДУГААР СУРГУУЛЬ “УГИЙН БИЧГИЙН КАБИНЕТ”-ТЭЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Удам судраа мэдэж, Угийн бичгээ хөтөлцгөөе” аяны хүрээнд дүүргийн 50 дугаар сургуулийн “Угийн бичгийн кабинет”-ийн нээлтийн арга хэмжээ 12 дугаар сарын 27-ны өдөр болж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцлоо.

Нээлтэд ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, 50 дугаар сургуулийн захирал Р.Даваахүү, багш, сурагчид, албаны хүмүүс оролцлоо.

Тус “Угийн бичгийн кабинет”-д дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, эцэг эх,  төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад угийн бичиг хөтлөхийн ач холбогдлын талаар  сургалт сурталчилгаа явуулах, угийн бичиг бичихэд зөвлөн туслах  үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах юм.

Мөн үеэр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын хөтөлсөн угийн бичгийн үзэсгэлэнг дэлгэн толилуулсан юм.

“Удам судраа мэдэж, Угийн бичгээ хөтөлцгөөе” аяныг ЧДЗДТГ-аас 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд энэ онд дүүргийн ЕБС-иуд, төрийн захиргааны байгууллагуудад нийт 28 удаагийн сургалт зохион байгуулж, 1500 гаруй иргэнийг хамруулжээ.

Leave a Reply

  • Facebook