быстрый займ на карту
Үзсэн: 761

“АЛАГ ЦЭЦЭГС БИДНИЙ ОРЧИН” АЯНЫ ШИЛДГҮҮДИЙГ ӨРГӨМЖИЛЛӨӨ

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд дүүргийн боловсролын байгууллагуудаас санаачлан “Алаг цэцэгс бидний орчин” аяныг амжилттай хэрэгжүүлж, шилдгүүдээ өргөмжиллөө. Өргөмжлөлийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ЧДЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардуулан өглөө.

Боловсролын байгууллагуудын багш, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаар хөрсний бохирдлыг бууруулж, хүүхдийн сурч боловсрох эрүүл ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Алаг цэцэгс-Бидний орчин” аянд идэвхтэй оролцож “ШИЛДЭГ ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ” цэцэрлэгээр 5, 102, 224 дүгээр цэцэрлэг, “ШИЛДЭГ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ” цэцэрлэгээр 174, 103, 39, 173, 108, 245 дугаар цэцэрлэг, “ШИЛДЭГ БҮТЭЭМЖТЭЙ” цэцэрлэгээр 43, 9, 126, 56, 83, 74 дүгээр цэцэрлэг, “ШИЛДЭГ ШИЙДЭЛТЭЙ” цэцэрлэгээр 247, 221, 222, 154 дүгээр цэцэрлэг, “ШИЛДЭГ ЗОХИОМЖТОЙ” цэцэрлэгээр 4, 37 дугаар цэцэрлэгүүд тус тус шалгарсан байна.

 

Leave a Reply

  • Facebook