АРХИВ, АЛБАН БИЧИГ ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсад Архивын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Архивын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хороодын засаг дарга, зохион байгуулагч нарт зориулсан “Архив албан бичиг хэрэг хөтлөлт”-ийн үзүүлэх сургалтыг 10 дугаар сарын 02-ны өдөр 6 дугаар хороон дээр зохион байгуулав.

10.1      10.2

Үзүүлэх сургалтаар төрийн албан бичиг хэрэг хөтлөлт, архивын бүрдлийг хэрхэн хийх, архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тэдгээрт мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр нийтлэг гардаг алдааг засч залруулах, албан бичиг хэрэг хадгалалтын үндсэн шаардлагыг хэрхэн хангах, хурлын шийдвэр, албан бланк дээр баримт бичгийг хэвлэхэд анхаарах зэрэг асуудлаар онолын сургалтыг явуулав.

10.3      10.4

Ирэх онд улсын хэмжээнд архивын нэгдсэн үзлэг зохион байгуулагдах тул одооноос албан бичиг хэрэг хөтлөлтийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, сургалт зохион байгуулах, холбогдох байгууллагаас заавар, зөвлөмжийн дагуу ажиллах шаардлагатай байгааг сургалт зохион байгуулагчид анхаарууллаа.

Leave a Reply

  • Facebook