быстрый займ на карту
Үзсэн: 469

ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн одон медаль гардууллаа.

Төрийн одон медалийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook