быстрый займ на карту
Үзсэн: 467

БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЛАА

Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 16 дугаар тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” Б/338 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталж Шинэ жилийн баярын өдрүүдэд үүрэг гүйцэтгэлээ.

Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 16 ажилтан, албан хаагчийг хариуцлагатай жижүүрээр томилж, 2017.12.28-ны өдөр шаардлагатай нөхцөлд ажиллах ажлын үүрэг чиглэл өгч, чиг үүргийн дагуу холбогдох байгууллагуудтай уялдаж ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгаврууд өгсөн.

Хороод бэлэн байдлын зэрэгт шилжин, хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 08.30 цагаас 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 08.30 цаг хүртэл Засаг даргын Тамгын газарт 16, 1-19 дүгээр хороонд 304 ажилтан, албан хаагч хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

Хороодын хариуцлагатай эргүүл жижүүрийн ажилд тогтмол хяналт тавьж, 2 цаг тутамд тогтмол мэдээлэл авч цагийн байдалтай танилцаж, Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Онцгой комиссын хариуцлагатай эргүүл жижүүрүүдэд тогтмол илтгэж ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook