быстрый займ на карту
Үзсэн: 1448

ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС 2018 ОНЫГ “ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/01 захирамжаар Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оныг дүүргийн төр захиргааны байгууллагаас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болголоо.

Жилийн ажлын хүрээнд өрх бүрт эрүүл мэнд, боловсрол, спорт, урлаг соёлын чанартай хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажилтай орлоготой болгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг тэгш бүрдүүлэх чиглэлээр салбар бүрийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг тусган, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана.

Leave a Reply

  • Facebook