Үзсэн: 154

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  1 дүгээр сарын 3-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 16 дугаар тушаалыг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” Б/339 дугаар тушаалаар баярын өдрүүдэд буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах Хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлаж, томилогдсон албан хаагчдад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдлын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК болон “Наши трейд” ХХК-иуд Шинэ жилийн баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган ажиллаж байна. “Тохижилт үйлчилгээ” ХХК нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй “Наши трейд” ХХК 5 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 12 дугаар сарын 29—ны өдрөөс 2018 оны 01 өдрийг дуустал хугацаанд хуваарийн дагуу ажиллалаа. Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор гацуур мод, 12  жил, дүүргийн нэр бүхий мөсөн хотхоныг Тусгаар тогтнолын талбайд хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нутгийн захиргааны байгууллагуудын Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн захирагч нартай 2018 онд байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангаж ажиллах, 2018 оны худалдан авах үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэлийг 1 дүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулах тул зохион байгуулалт, хэрэгжилтийг хангаж ажиллах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй, ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах, дүүргийн зүгээс 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан хэлтэс албадууд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтрэх тул байгалийн гамшгаас сэргийлэх ажлыг холбогдох хэлтэс албад анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

Мөн дүүргийн хэмжээнд өрнүүлж буй “Дулаалгын аян”, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар болон цаг үеийн асуудлаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.

 

Leave a Reply

  • Facebook