Үзсэн: 1006

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ “ЗАГВАР ӨРХ”-ИЙГ БИЙ БОЛГОЛОО

Агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах зорилготой “Дулаалгын аян”-ыг дүүргийн хэмжээнд зарлаж, энэ ажлын хүрээнд 7-19 дүгээр хороо тус бүрт 1 өрхийг сонгож “Загвар өрх”-үүдийг бий болголоо.

Энэхүү ажлын үр дүнд амины сууцыг нь чулуун хөвөнгөөр дулаалж, дулаан алдагдлыг бууруулснаар түүхий нүүрсний хэрэглээ 50-80 хувь хүртэл буурч байгаа талаар эдгээр өрхийн гишүүд өдөр тутмын тэмдэглэл, тооцоо судалгаанд тулгуурлан танилцуулж байна.

Айл өрх бүр амины сууц, орон гэрээ чанарын шаардлагад нийцсэн дулаалгын материалаар дулаалж утааг багасгах бодит ажил болох нь “Загвар өрх”-үүдийн түлшний хэрэглээнээс харагдаж байна.

Цаашид “Загвар өрх”-үүдийн үйл ажиллагааг нийт айл өрхүүдэд сурталчлах, мэдээллийг хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

“Загвар өрх”-үүдийн үйл ажиллагаатай дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол биечлэн танилцлаа.

19 дүгээр хорооны Дээд салхит 33-448В тоотын оршин суугч М.Батмөнхийн амины сууцыг дулаалсан байдал.

17 дугаар хорооны Сурагчийн 72-802 тоотын оршин суугч З.Алтансүхийн амины сууцыг дулаалсан байдал.

16 дугаар хорооны Согоот 84-1218 тоотод оршин суугч Ц.Ганхуягийн амины сууцыг дулаалсан байдал.

14 дүгээр хорооны 23-551а тоотод оршин суугч Л.Цэндийн амины сууцыг дулаалсан байдал.

12 дугаар хорооны Б-20-1116в тоотод оршин суугч Ж.Цэрэндуламын амины сууцыг дулаалсан байдал.

   9 дүгээр хорооны Дэнж 24-285 тоотод оршин суугч П.Мөнхдоржийн амины сууцыг дулаалсан байдал.

 

7 дугаар хорооны ХГ-11-81 тоотод оршин суугч Г.Санжаажавын амины сууцыг дулаалсан байдал.

8 дугаар хорооны Дунд тосгон 4-28 тоотод оршин суугч Д.Эрдэнэ-Очирын амины сууцыг дулаалсан байдал.

  • Facebook