Үзсэн: 220

ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр БХЯ-ны дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Б.Амгаланбаатар нартай уулзаж, ажил хэргийн талаар санал бодлоо солилцож,   бригадын генерал Б.Амгаланбаатарт дүүргийн 25 жилийн ойн медалийг гардуулж өглөө.

Мөн харилцан ажиллагаатай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн удирдлагатай уулзаж, харилцан ажиллагааны төлөвлөгөөгөө тодотгож, ангийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнэд дүүргийн 25 жилийн ойн медалийг гардуулж өглөө. Дүүргийн Засаг даргын Тамгын газар  Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн өнгөрч буй онд хороодын Засаг дарга, ажлын албадын дарга нарын сургалтуудыг хамтран зохион байгуулсан юм.

 

Leave a Reply

  • Facebook