быстрый займ на карту
Үзсэн: 236

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 1 дүгээр сарын 5-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өглөө..

Өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хороо хариуцсан мэргэжилтэн Н.Доржпүрэв танилцууллаа.

Хороод иргэдэд 2017 оны ололт, амжилт, ажлаа тайлагнах зорилготой “Тайлан өдөрлөг”-ийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан бөгөөд 1-19 хорооны хэмжээнд нийт 1768 иргэн өдөрлөгт хамрагдсан байна.

Хороод шинэ жилийн баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийн хуваарь гаргаж, ажлын албаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 2017.12.29-ний өдрөөс 2018.01.02–ны өдрүүдэд 214 албан хаагч, хэсгийн ахлагч жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Хорооны тайван байдлын мэдээг ЗДТГ-ын хариуцлагатай жижүүрт 431 удаа өгсөн ба тухайн хугацаанд ноцтой зөрчил дутагдал гараагүй.

Хорооны цогцолбор байрны 50 м орчим газар болон нийтийн эзэмшлийн гудамж талбайн цас мөсний цэвэрлэгээний ажлыг, 1-19 хорооны ажлын албаны албан хаагч, хамгаалагч, хэсгийн ахлагч нийлсэн 261 хүний бүрэлдэхүүнтэйгээр цас, мөсөө бүрэн цэвэрлэж ачуулсан. Мөн иргэд ААНБ-ыг цас мөсний цэвэрлэгээнд идэвхтэй хамруулан ажилласан.

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэлийг 1 дүгээр сарын 4-20-ны өдрүүдэд зохион байгуулах тул зохион байгуулалт, хэрэгжилтийг хангаж ажиллах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй, ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах, дүүргийн зүгээс 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай уялдуулан хороод үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлын саналыг айл өрхүүдээс авч ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Мөн “Дулаалгын аян”-ны хүрээнд “Загвар өрх” бий болгосон ажлын талаар дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол танилцууллаа. Амины сууцыг хэрхэн дулаалах талаар 2 дугаар ээлжийн сургалтыг ирэх долоо хоногоос 7-19 дүгээр хорооны иргэний танхимд зохион байгуулна.

 

Leave a Reply

  • Facebook