Үзсэн: 212

НОМЫН ӨРГӨӨНД ОРОС ХЭЛНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт эхэлсэн байгаа энэ үед Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд хүүхдийн дуу цангинаж, арга хэмжээ зохион байгуулагдсаар байна.

2018 оны нэгдүгээр сарын 05-нд 23 дугаар сургуулийн 4-А ангийн эцэг эхийн зөвлөлөөс санаачлан тус ангийн сурагчдын дунд орос хэлний тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд орос хэлний хоёр багш, эцэг эхийн төлөөллүүд шүүгчээр оролцож, дөрвөн баг болон хуваагдсан 20 гаруй сурагчдын орос хэлний мэдлэгийг сорьж өрсөлдүүлсэн юм. Энэ нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв зохистой үр дүнтэй өнгөрүүлэх, гадаад хэлний мэдлэгийг нь хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

 

Leave a Reply

  • Facebook