Үзсэн: 156

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН” УЛСЫН УРАЛДААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ, СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 21 дэх жилдээ 2018 оны 1 дүгээр сарын 8-нд шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа билээ. Уралдаанд 20 аймаг, 9 дүүргээс долоон ангилалд 1000 орчим уран бичигтэн өрсөлдсөнөөс Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Төв аймаг, Нийслэлийн Чингэлтэй дүүргээс хамгийн олон бичвэр, бүтээлийг ирүүлсэн байна.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Одгэрэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, “Хүмүүн бичиг сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар болон нэрт судлаач, эрдэмтэд оролцлоо.

Уралдааны 12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

  • 3 дугаар байрт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Өсөх-Эрдэнэ,
  • 3 дугаар байрт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Г.Оюунсүрэн,

1-11 дүгээр ангийн сурагчдын ангилалд:

  • 1-дүгээр байрт “Шинэ зуун билэг” сургуулийн 11а ангийн сурагч М.Жаргалмаа,
  • Тусгай байрт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Ё.Шижир нар тус тус шалгарсан байна.

Мөн “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналаар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23-дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, сурагчдыг шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook