ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013 оны 10 дугаар сарын 01

Тендер шалгаруулалтын нэр: Компьютер техник хэрэгсэл нийлүүлэх /112-р сургууль, гэгээрэл хөгжил төв/ нийлүүлэгчийг шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: ЧДХААА 13/064

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Компьютер техник хэрэгсэл нийлүүлэх /112-р сургууль, гэгээрэл хөгжил төв/” нийлүүлэгчийг шалгаруулахад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж -16, Нийслэлийн Төр, захиргааны II байрны Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот хаягаар ирүүлнэ үү.

Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 (гучин мянган) төгрөгөөр худалдаж авна.

Төлбөрийг Чингэлтэй Төрийн сан банкин дахь: ЧД Тендерийн баримт бичиг 200755016 тоот дансанд тушаана.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутанд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16,

Нийслэлийн Төр, захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн

Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах

ажиллагааны алба, 206 тоот өрөө

Утас: 70110769, Факс: 976-11-328558 

Leave a Reply

  • Facebook