Үзсэн: 240

ӨРХИЙН СУВИЛАХУЙН МЭРГЭШЛИЙН ҮНЭМЛЭХ ГАРДАЖ АВЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, АШУҮИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 15 сувилагч “Өрхийн сувилахуй” мэргэжлийн сургалтад хамрагдаж, 1 дүгээр сарын 9-ний өдөр мэргэшлийн үнэмлэхээ гардаж авлаа.

Мэргэшлийн үнэмлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, АШУҮИС-ийн Ерөнхий мэргэжил, суурь ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Д.Мягмарцэрэн нар гардуулж өглөө.

Leave a Reply

  • Facebook