быстрый займ на карту
Үзсэн: 321

САУН, МАССАЖНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧДЭД БЗДХ, ХДХВ, ДОХ-ЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЛГОХ ЗӨВШИЛЦӨХ УУЛЗАЛТ, СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдлийн БЗДХ-ын кабинеттай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт саун, массажны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын захирал, менежерүүдэд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээлэл өгөх, эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тухай байгууллагын оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх цаашид олон талт хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зөвшилцөх уулзалт, сургалтыг Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулав.

Уг уулзалт, сургалтыг дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга Д.Булган нээж, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны төвийн эмч П.Түмэндэмбэрэл удирдан зохион байгуулж явууллаа.

Сургалтын үр дүнд дүүргийн нутаг дэвсгэрт саун, массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан албан хаагч нарыг цусны үнэгүй шинжилгээнд хамруулах ба тухайн байгууллага дээр дүүргийн ЭМН-ийн БЗДХ-ын кабинеттай хамтран БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдээлэл, мэдлэг олгох сургалтыг тухай бүрт зохион байгуулах юм.

 

Leave a Reply

  • Facebook