быстрый займ на карту
Үзсэн: 538

“ДАЯН ДЭЛХИЙН ЭВ НАЙРАМДЛЫН ГҮЙЛТ”-ИЙН МОНГОЛ ДАХЬ ХОЛБООНООС “ТАЛАРХЛЫН БИЧИГ” ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 10 дугаар хорооны иргэн холын зайн гүйгч, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Ж.Одгийвийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр “Даян Дэлхийн Эв Найрамдлын гүйлт”-ийн Монгол дахь холбооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт энхийн гүйлтэд нэгдэж, идэвх зүтгэл гарган дэмжин ажилладаг тул “Талархлын бичиг” өгснийг Ж.Одгийв уламжилж гардуулан өглөө.

Тус эв найрамдлын гүйлтэд  холын зайн гүйгч Ж.Одгийв жил дараалан амжилттай оролцдог билээ. Тэрээр:

  • 2010 онд БНХАУ, ОХУ-д зохион байгуулагдсан 4000км-ийн гүйлт,
  • 2012 онд ДДЭНГ-ийн 25 жилийн ойгоор ОХУ, Казакстан улсад зохион байгуулагдсан 3000км-ийн гүйлт,
  • 2013 онд Австрали улсад зохион байгуулагдсан 1500км-ийн гүйлт,
  • 2014 онд АНУ, Канад улсуудад зохион байгуулагдсан 1300км-ийн гүйлт,
  • 2015 онд БНХАУ-д зохион байгуулагдсан холын зайн гүйлт,
  • 2016 онд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан холын зайн гүйлтэд тус тус амжилттай оролцсон байна.

Мөн 2017 АНУ-ын Нью-Йорк хотноо 23 орны 80 гаруй тамирчин оролцсон 6 өдрийн холын зайн гүйлтийн 60-69 насны ангилалд амжилттай оролцож 2 дугаар байр, цомын эзэн, Лос-Анжелес хотноо 100 гаруй тамирчин оролцсон Ахмад Мастеруудын тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгөн медаль тус тус хүртжээ.

Leave a Reply

  • Facebook