быстрый займ на карту
Үзсэн: 448

ДҮҮРГИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ХЯТАД-МОНГОЛЫН ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОНО

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд болон “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийг тохиолдуулан дүүргийн жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотноо 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй “Хятад-Монголын Цагаан сарын үзэсгэлэн”-д оролцуулахаар боллоо.

Үзэсгэлэнд оролцогчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүлээж авч уулзан, үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хүргэж, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зохион байгуулалтын талаар үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook