быстрый займ на карту
Үзсэн: 810

Өрхийн хөгжлийг дэмжих жилийн ажлаас…

 

             Дүүргээс 2018 оны зорилгоо “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Цэргийн штаб 2018 оны цэргийн бүртгэлийн ажилтай уялдуулан Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны даргаар хороодод очиж ажиллах хуваарь батлуулан хороодын ажилтан албан хаагч, иргэд, айл өрхүүдэд яриа таниулга хийж, санал хүсэлтүүдийг шийдвэрлэн, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна. Цаашид ч ээлжит цэрэг татлага, халалтын өмнө болон дараах саруудад хороодын ажлын албадтай хамтран иргэдийн хүсэлт, өргөдлийг хорооны  ажлын байранд очиж, хүлээн авч үйлчилгээ үзүүлж байхаар  шийдвэрлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл дээрх зорилгын хүрээнд цэргийн штаб хороодын Засаг дарга нартай хамтарч зарим өргөдөл, хүсэлтийг хороон дээр бүрэн шийдвэрлэж өгнө.

 

ЦЭРГИЙН ШТАБ

 

 

Leave a Reply

  • Facebook