быстрый займ на карту
Үзсэн: 623

ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар болон дэргэдэх хэлтэс, албадын 21 албан тушаалтанд 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах талаар сургалтыг 1 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын заланд зохион байгууллаа.

Сургалтыг нээж Тамгын газрын дарга А.Дамцагдорж үг хэлсэн бөгөөд Тамгын газрын мэдүүлгийг хянах, бүртгэх, Эрх бүхий албан тушаалтан Ш.Цэцэгмаа сургалтыг удирдан явуулж сонирхсон асуултад хариу өглөө. Сургалтаар мэдүүлэг гаргагч албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлага, ХАСХОМ мэдүүлэх, ХАСУМ гаргах талаар хэлэлцлээ.

Leave a Reply

  • Facebook