Үзсэн: 658

“СЭЛБЭ ДЭД ТӨВ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны  А/736 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг дүүргийн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Сэлбэ дэд төв” төслийн хэрэгжилтийн явц байдал,тулгамдаж байгаа асуудлууд,цаашид зохион байгуулах ажлын талаар дүүргийн Засаг даргад танилцуулах хуралдааныг зохион байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат төслийн хүрээнд 14, 18 дугаар хороодод баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах, тухайн байршилд байгаа айл өрхүүд, иргэдэд мэдээллийг үнэн зөв хүргэх, нийгмийн хамгааллыг цогцоор нь шийдэж ажиллахыг Ажлын хэсэгт анхааруулж үүрэг чиглэл өглөө.

Энэхүү хуралдаанд тус Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Улсын бүртгэлийн хэлтсийн Тасгийн дарга М.Мөнхгэрэл, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Ариунтуяа, 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Leave a Reply

  • Facebook