Үзсэн: 763

ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ГУРВАЛСАН ГЭРЭЭНИЙ ТАЙЛАНГАА АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвтэй байгуулсан гурвалсан гэрээний тайлангаа амжилттай хамгааллаа.

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд гэр бүлийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, өрхөд хүрч ажиллах, гэрийн идэвхтэй үзлэгийг сайжруулах, эмнэлгийн байгууллагын орчны ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт, халдваргүйжүүлэлтийг бүрэн хангах, халдварт өвчин, бэлгийн замын өвчлөлүүдээс сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулах, энэ талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл хүргэх аяныг өрнүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир нар болон дүүргийн ӨЭМТ-үүдийн дарга нар, ерөнхий боловсролын зарим сургуулиудын эмч нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook