Үзсэн: 357

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/882 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, Малын гоц халдварт Шүлхий өвчний аливаа эрсдэлээс сэргийлж, 19 дүгээр хорооны Ар гүнтийн даваан дээр байрлуулсан хяналтын постод дүүргийн МХХ, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Содхан мал эмнэлгээс тус тус салбар хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг баталсан хуваарийн дагуу тогтмол хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Дүүргийн ИХХ-ээс иргэдэд зөвлөмж хүргүүлж, 2018 он гарсаар нийт 450 машиныг ариутгалд хамруулж, 75 кг хлорын шохой зарцуулаад байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook