ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВТЭЙ БОЛНО

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Иргэдэд үйлчлэх төв”-ийн шав тавих ёслолын ажиллагаа энэ сарын 28-ны өдөр боллоо.

11.1      11.2

Энэхүү төвийг байгуулах ажил нь тус хорооны оршин суугчдын санаачлага дээр тулгуурлан байгуулагдаж байгаа бөгөөд иргэд олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг хүргэх, улмаар гэмт хэргийн гаралт буурахад чухал ач холбогдолтой юм.

“Иргэдэд үйлчлэх төв”-ийг “Айзарзон” ХХК 58 сая төгрөгт багтаан барилгын гүйцэтгэлийн ажлыг хийж, 10 дугаар сарын 29-нд болох Нийслэлийн өдрөөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байгаа юм байна.

7 дугаар хороо нь нийт 3300 гаруй өрхийн 14,0 мянга гаруй хүн амтай тус дүүргийн томоохон хороодын нэг юм.

10.3      11.4

Leave a Reply

  • Facebook