Үзсэн: 110

ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Аюулгүй байдал, цэрэг стратегийн чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудын ижил төстэй академийн түвшинд сургалт явуулж, Батлан хамгаалахын удирдах албан тушаалд ажиллах офицер, төрийн албан хаагчийг бэлтгэдэг Батлан хамгаалахын удирдлагын академийн 25 жилийн ойн баяр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр болж өндөрлөлөө.

Ойн баярт зориулсан “БХУА-25” эрдэм шинжилгээний онолын бага хурал зохион байгуулагдаж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж уригдан оролцлоо.

Энэ арга хэмжээний үеэр дүүргийн Засаг даргын мэндчилгээг дамжуулж, ИТХ-ын шагналаар БХУА-ын захирал бригадын генерал Н.Энхбаялаг, бригадын генерал Н.Наран-Очир, Засаг даргын шагнал “Хөдөлмөрийн алдар” медалиар БХУА-ын зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш, доктор /Ph.D/, профессор, хурандаа Б.Түмэн, доктор /Ph.D/, профессор, хурандаа Н.Наранжамц, хичээлийн ажилтан У.Эрдэнэчимэг нарыг тус тус шагнагдлаа.

Батлан хамгаалахын удирдлагын академийн 25 жилийн ойн баярын ажиллагаа ойд зориулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, ҮБХИС-ийн “Хүндэт доктор”, БХУА-ын зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш хурандаа Б.Түмэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээлүүдийн үзэсгэлэн, дурьдатгал номын нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг ойд оролцсон БХУА-ын үе үеийн багш нар, он оны төгсөгчид, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын төлөөлөл, ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүн үзэж сонирхлоо.

Тус Батлан хамгаалахын стратегийн дамжааг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Удирдлагын академийг цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, нар тус тус төгссөн юм.

 

Leave a Reply

  • Facebook