“ЗАГВАР ӨРХ”-ТЭЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэхээр 16 дугаар хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох Ц.Ганхуягын байшин сууцтай тус хорооны Засаг даргын Ажлын алба, Хэсгийн ахлагч нар болон иргэд танилцлаа.

Тус “Загвар өрх” нь амины сууцаа дулаалуулахын өмнө 6 цаг тутамд нэг галладаг байсан бол чулуун хөвөнгөөр дулаалж, дулаан алдагдлыг бууруулснаар 12 цаг тутамд нэг галладаг болж түүхий нүүрсний хэрэглээ 50 хувь хүртэл буурч байгаа талаар өрхийн гишүүд өдөр тутмын тэмдэглэл, тооцоо судалгаанд тулгуурлан танилцуулж байна.

Айл өрх бүр амины сууц, орон гэрээ чанарын шаардлагад нийцсэн дулаалгын материалаар дулаалснаар утааг багасгах бодит ажил болох нь “Загвар өрх”-ийн түлшний хэрэглээнээс харагдаж байна.

“Загвар өрх”-ийн туршлагатай танилцахыг хүссэн иргэд өөрийн оршин суугаа хэсгийн ахлагчид хандах боломжтой бөгөөд цаашид дулаалгын ач холбогдлын талаар хорооны Иргэний танхимаар дамжуулан иргэдэд мэдээ, мэдээлэл өгч ажиллана.

Leave a Reply

  • Facebook