НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай” 2017 оны А/335 тоот шинэчлэгдсэн захирамжийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллалаа.

Энэ хүрээнд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх журмын талаар ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийлээ. Мөн үеэр дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, байгууллагын үйл ажиллагааны үр дүн, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж нар тус тус танилцууллаа.

Ажлын хэсэг бодлогын баримт бичгийн хэрэгжилт, чиг үүргийн үзүүлэлт, үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал зэрэг үндсэн 4 чиглэлээр хэлтэс, албадад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, анхаарвал зохих асуудлаар заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook