17 ДУГААР ХОРООНЫ “ЗАГВАР ӨРХ”-ТЭЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэхээр 17 дугаар хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох З.Алтансүхийн байшин сууцтай тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар, Засаг даргын Ажлын алба, Хэсгийн ахлагч нар болон иргэд танилцлаа.

Тус “Загвар өрх” нь амины сууцаа чулуун хөвөнгөөр дулаалж, дулаан алдагдлыг бууруулснаар хоногт хэрэглэдэг нүүрсний хэрэглээ 50-60 хувиар буурсан болохыг өрхийн гишүүд өдөр тутмын тэмдэглэл, тооцоо судалгаанд тулгуурлан танилцуулж байлаа. Мөн “Дулаалгын аян”-ы хүрээнд хорооноосоо мэдээлэл авч өөрсдийн зардлаар амины сууцаа дулаалсан өрхийн амины сууцтай танилцлаа.

“Загвар өрх”-ийн туршлагатай танилцахыг хүссэн иргэд өөрийн оршин суугаа хэсгийн ахлагчид хандах боломжтой бөгөөд цаашид дулаалгын ач холбогдлын талаар хорооны Иргэний танхимаар дамжуулан иргэдэд мэдээ, мэдээлэл өгч ажиллана.

Leave a Reply

  • Facebook