ЭХ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Эх хэлний багш нарын мэргэжлийн багийг Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

Дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад Монгол хэлний 120 багш ажиллаж байна. Тус багт сургууль бүрээс секцийн ахлагч багш ажиллаж, мэргэжлийн багш нар хамтдаа хөгжих, сайн технологи арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, багш багшаасаа суралцах, сурагчдын эх хэлний хэрэглээний чадварыг сайжруулах, хичээлийн амжилт чанарыг ахиулахыг зорьж байна.

Дүүргийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээгээр ахлуулсан тус баг нь өнгөрсөн хугацаанд 80 гаруй багш нарт “Сайн хичээл, хамтын үзүүлэх нээлттэй хичээл”, “Монгол хэлний хичээлийн хөтөлбөр, арга зүйн сургалт” зэргийг зохион байгуулжээ. Мөн 10-11 ангийн сурагчдын дунд “Монголын нууц товчоо” зохиолын агуулгыг оюуны зураглалаар хийж, сургууль бүр 3-5 бүтээлээр оролцсон ба нийт 60 гаруй бүтээл урлажээ.

Leave a Reply

  • Facebook