быстрый займ на карту
Үзсэн: 1203

БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЭЛЧИН САЙД, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР УУЛЗЛАА

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 1 дүгээр сарын 18-ны өдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд дүүргийн түүх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцуулаад цаашид бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.

“Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой тохиож буй  бөгөөд хот, дүүргүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Чингэлтэй дүүргийг Вьетнам улсын Хо Шин Мин хотын дүүргүүдтэй боловсрол, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаа тогтооход дэмжиж ажиллах болно” гэдгийг Элчин сайд Доан Тхи Хыөнг онцоллоо.

Уулзалтад БНСВУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дао Игуе, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо.

  • Facebook