АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын өдөрт/5гр зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр өдөрт дунджаар 11,1 гр хэрэглээтэй байна.  Хүн амын 90,7 хувь нь хоол хүнсэндээ давс их хэрэглэдэг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 81.6%, хоол үйлдвэрийн хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 83,6% нь давсны агууламж өндөр байна.

Давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А-119/ А-355 дугаар хамтарсан тушаалаар “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оны 02-р сараас 2019 оныг дуустал 2 үе шаттай хэрэгжүүлэхээр баталсан.

Дээрх арга хэмжээний хүрээнд хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулж, үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнийг:

  1. “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”
  2. “Давс багатай махан бүтээгдэхүүн”
  3. “Давс багатай нөөшилсөн ногоо”,
  4. “Давс багатай хоол”,
  5. “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”,
  6. “Давс багатай хоол үйлдвэрлэгч”,
  7. “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага” гэсэн 7 номинацаар

шалгаруулж, шалгарсан бүтээгдэхүүн, байгууллагыг нийтэд сурталчлан, алдаршуулах “Давс багатай бүтээгдэхүүн”-ийг шалгаруулах удирдамжийг батлан гаргаад байгаа юм.

Иймд хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг үе шаттайгаар бууруулах дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу.

Шалгаруулалтанд оролцох хүсэлт болон холбогдох материалыг 2018 оны 01-р сарын 25-ны дотор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэн бүртгүүлэх юм. /Холбоо барих утас:11327575-313/

 

 

 

Leave a Reply

  • Facebook