“ИЛРҮҮЛ, ЭМЧИЛ, СЭРГИЙЛ” УРИАН ДОР БЗДХ/ХДХВ/ДОХ, СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ИЛРҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2018 онд БЗДХ/ХДХВ/ДОХ, Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлж, илэрсэн тохиолдлыг эмчилгээ оношилгоонд бүрэн хамруулах, цаашид тархалтыг дүүргийн хэмжээнд бууруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уг зөвлөлдөх уулзалтад Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, ЧДЗДТГ-н орлогч дарга Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаан загалмай нийгэмлэг, Глобал сан,  Солонгосын үндэсний сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, АШУҮИС, СУИС, 11-р хорооны иргэдийн дунд зохион байгуулсан идэвхтэй илрүүлгийн аянд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Sky Walker Restaurant & Lounge” захирал Х.Тунамал, 1-19 хорооны ӨЭМТ-үүдийн төлөөллүүд оролцлоо.

Энэхүү уулзалтын үр дүнд БЗДХ/ХДХВ/ДОХ, СҮРЬЕЭГИЙН зорилтот бүлэгт чиглэсэн илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөгөөний саналыг боловсруулж, Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх захирамжийг гаргуулан ажиллахыг зорьж байна.

Тус ажлын хүрээнд  “Чингэлтэй дүүргийн 4, 5, 6, 11-р хорооны зорилтот бүлгийн иргэдийн хавьтлууд оношлогоо шинжилгээнд орж, илэрсэн өвчлөл эмчилгээнд бүрэн хамрагдаад байна.

Цаашид Чингэлтэй дүүргийн олон нийтийн үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа идэвхтэй татан оролцуулж,  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд, төрийн болон төрийн бус албан байгууллага, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг хамруулан дээрх өвчнүүдийн мэдлэг дадлага хандлагыг сайжруулах, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхжүүлж ажиллах, бусад хороодын зорилтот бүлгийн иргэдийг бүрэн  идэвхтэй илрүүлэгт оруулж, оношлон эрүүлжүүлэхээр төлөвлөж байна.

Leave a Reply

  • Facebook