ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/01 тоот захирамжаар 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны А/18 тоот захирамжаар ажлын 5 дэд хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Үүний нэг ажлын хэсэг болох “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын дэд хэсэг”-ийн хуралдааныг 1 дүгээр сарын 12, 19-ний өдрүүдэд 2 удаа зохион байгуулж, ажлын төлөвлөгөөгөө батлахаар ажиллаж байна. Уг ажлын хэсгүүд нь дүүргийн нутаг дэвсгэрийн өрх бүрт хүрч ажиллан олон талт ажлыг зохион байгуулж үр дүнг тооцох юм. “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын дэд хэсэг”-т

  • Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс
  • Бүртгэлийн хэлтэс
  • Татварын хэлтэс
  • Дотоод аудитын алба
  • Бизнес инкубатор төв
  • Дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг хэлтэс, албадууд ажиллаж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook