ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, 6 дугаар хорооны Засаг дарга, Засаг даргын Ажлын алба хамтран тус хорооны 55-84 нас хүртэлх 738 ахмад настанд хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд ЧД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 6 дугаар хорооны Засаг дарга Ч.Болормаа, тус хорооны Ахмадын зөвлөлийн дарга С.Сэдэд нар оролцон дүүргийн Засаг даргын мэндчилгээг уламжилж, 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон, өрх бүрт хүрч ажиллахыг зорилтоо болгон дэвшүүлснийг танилцуулаад дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнээр гарын бэлэг барив.

Leave a Reply

  • Facebook