АЖЛЫН ДЭД ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамжаар 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан олон талт  ажил зохион байгуулах ажлын хэсэг, ажлын дэд хэсгүүдийг байгуулсан.

Цэргийн штабын даргаар ахлуулсан “Боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх” ажлын дэд хэсэг  хуралдаж, жилийн ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 оны дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хөтөлбөр, дүүрэгт, дээд шатны болон харьяалах байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй уялдсан ажлын нэгдсэн, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг гаргаж, ажлуудаа тухай бүр мэдээлж, хүргэж ажиллахаар боллоо. Тус ажлын дэд хэсгийн гишүүдэд Боловсролын хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, Хүүхдийн номын өргөө, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн дарга нар багтаж байна.

Мөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар дэд хэсэгт орж байна.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook