ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СУРАГЧИД 2018 ОНД НОМТОЙ НӨХӨРЛӨНӨ

Макрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 7 хоногт 1 ном уншихын зэрэгцээ жилд 14 өдөр ном уншихаар амралтаа авдаг гэнэ. Харин АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама өдөр бүр нэг ном уншдаг байна. Уоррен Баффет нийт ажлын цагийн 70%-ийг ном унших, юм бодоход зарцуулдаг ажээ.

2018 оныг Чингэлтэй дүүргээс “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийнхээ бэлтгэл ажил болгож боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, биеийн тамир, спортын салбарт олон шинэлэг ажлууд санаачлан эхлүүлээд байгаагийн нэг нь дүүргийн Засаг даргын 2017 оны A/781 захирамжаар “Номтой нөхөрлөх аян”-ыг эхлүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2018 онд “ЗААВАЛ УНШИХ НОМЫН ЖАГСААЛТ”-ыг баталсан шийдвэр юм.

Аяны удирдамж, төлөвлөгөөг дүүргийн Боловсролын хэлтсээс батлан гаргаж  сурагчдын уншсан номын агуулгатай холбогдуулж төрөл бүрийн уралдаан тэмцээн, хэлэлцүүлэг, нээлттэй мэтгэлцээнийг зохион байгуулах юм.

Чингэлтэй дүүргийнхэн шинэ цагийн нийслэлийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, өрх бүрийнхээ гишүүдийн боловсрол, мэдлэгийг тэлж, хамтдаа хөгжихөөр ажиллаж байна.

Аяныг Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиуд удирдан зохион байгуулна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook