ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛ 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн ээлжит хуралдаан Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан.

Дүүргийн хэмжээнд өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг дүүргийн Засаг даргын 2017 оны А/51 дүгээр захирамжаар байгуулан бөгөөд тус хуралдаанд орон тооны бус зөвлөлөөс 2017 онд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайланг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж танилцууллаа.

Орон тооны бус зөвлөлийн 2 гишүүн /улсын байцаагч/-ийг Засаг даргын Тамгын газрын нэг цонхны танхимд ажиллуулж Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах, хэрэглэгчийн гомдол санал, хүсэлтийг хүлээн авч ажилласан бөгөөд 2017 онд амаар болон утсаар 150, бичгээр 120 буюу нийт 270 өргөдөл гомдол, хүсэлт ирүүлснээс 253  иргэнд  /97.3%/ хариуг нь өгч ажилласан байна.

 

 

Leave a Reply

  • Facebook